Кён Ин ЭК-ийн олон улсын хэлний төвийн танилцуулга , журам

Кён Ин Эмэгтэйчүүдийн коллеж-ийн олон улсын хэлний
төвийн танилцуулга

Кён ин эмэгтэйчүүдийн их сургуулийн  олон улсын хэлний төв нь гадаад оюутнуудад стандарт Солонгос хэл ба Солонгосын соёл , зан заншлыг сургадаг ба гадаад оюутнуудад Солонгосын их сургуулиудад  элсэн орж суралцахад туслаж өгдөг ба цаашид гадаад оюутнуудад соёл, нийгэм, улс төрийн салбарт Солонгос болон тухайн улсыг холбож өгөх, боловсон хүчнийг бэлтгэх зорилготой ба анх 2004.03 сард нээгдсэн ба 2010.02 –ны байдлаар 6 – н  удаагийн төгсөлт хийгээд байна. 2005 – 2009он хүртэл ойролцоогоор 40 – 60 иад оюутан солонгос хэл суралцан төгсөж солонгосын их дээд сургуульд элсэн орсон болно. 2010 оны 2–р сарын байдлаар ойролцоогоор 50 орчим оюутан их дээд сургуульд элсэн орохоор бэлдэж байна. Олон улсын хэлний төвийн солонгос хэлний сургалт нь энгийн стандарт солонгос хэлний сургалтнаас гадна солонгосын соёл зан заншилтай холбоотой төрөл бүрийн программтай тул оюутнууд солонгосын соёл зан заншилтай харьцангуй хурдан дасан зохицдог ба солонгосын соёл зан заншлын талаар суралцахад нь тусалж өгдөг болно.

★ Солонгосын соёлын арга хэмжээ

▷ Улирал бүрт 1 удаа оюутнууд солонгосын соёл болон түүхтэй танилцах төрөл бүрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулна.
▷ 2011 оны солонгосын соёл боловсролын арга хэмжээг танилцуулах нь
Хаврын улирал: Эвэрлэнд парк  / Сөүл лэнд парк /
Зуны улирал: Тусгай үйл ажиллагаа солонгосын түүх, соёлын арга хэмжээ /эртний хаадын ордон, музей, дайны үеийн олдворууд зэрэг/
Намрын улирал:  Солонгос ардын тосгон /тэр үеийн байдлаас шалтгаалж аялах газараа сонгон явах /
Өвлийн улирал:  Солонгосын аж амьдрал, мэндчилгээ, уламлалт ёс, ваар урлал, гар урлал, үндэсний хувцас өмсөх, хоол хийж сурах гэх мэт

Ангиудын танилцуулга

▷ Хичээл: Бүх улирал 10 долоо хоног /өдөрт 4 цаг, долоо хоногт 5 өдөр,
өглөө9:00-13:00 өдөр 14:00-18:00 цаг хүртэл/
▷ Түвшин тус бүр 10н 7 хоног хичээллэх ба Хагас бүтэн сайн өдөр амарна.
1ангид хичээллэх оюутаны тоо: хамгийн багаар 10н оюутан  хамгийн ихээр 20н оюутан байхаар 


 Сургалтын хөтөлбөр
2011он

Эхлэх өдөр
Дуусах өдөр
Амралт
Төлбөр
1-р улирал
2011.03.07
2011.05.17
2 долоо хоног
1,000,000
2-р улирал
2011.06.07
2011.08.16
2 долоо хоног
1,000,000
3-р улира
2011.09.05
2011.11.16
2 долоо хоног
1,000,000
4-р улирал
2011.12.05
2012.02.14
2 долоо хоног
1,000,000

                                                                               2012он

Эхлэх өдөр
Дуусах өдөр
Амралт
Төлбөр
1-р улирал
2012.03.05
2012.05.11
2 долоо хоног
1,000,000
2-р улирал
2012.06.04
2012.08.13
2 долоо хоног
1,000,000
3-р улира
2012.09.03
2012.11.12
2 долоо хоног
1,000,000
4-р улирал
2012.12.03
2013.02.13
2 долоо хоног
1,000,000


Кён Ин Эмэгтэйчүүдийн коллеж-ийн солонгос хэлний дамжаанд элсэх журам

Бүрдүүлэх бичиг баримт :

1. Элсэлтийн анкет ( 3х4 хэмжээний зураг 3ш ) 
2. Өөрийн намтар
3. Гадаад паспортны хуулбар
4. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ ( адистат ) ба дүнгийн хуулбар мөн
 их дээд сургууль төгөссөн бол диплом ба дүнгийн хуулбар
5. Хамгийн сүүлд төгөссөн сургуулийн тодорхойлолт
6. Эцэг эх ба өөрийн монгол иргэний үнэмлэхний хуулбар
7. Эцэг эхийн ажлын газрын тодорхойлолт ( цалингын тодорхойлолт )
( Эцэг эх болон өөрийн нийгмийн даатгал төлсөн дэвтэр )
8. Банкны баталгаа (10.000$-с дээш ба сүүлийн 3 сарын доторхи байх ба банкны хадгаламжийн дэвтэрээ канондож нотариатаар баталгаажуулсан байх )
9.  Хөрөнгийн баталгаа ( орон сууц болон газар эзэмшигчийн гэрчилгээ ба үйл ажиллагаа эрхлэдэг бол гэрчилгээ )
10. Á¿ðòãýëèéí õóðààìæ 200$

▷ Материалыг солонгос хэл дээр бүрдүүлэх ба нотариатаар баталгаажуулсан байх
( Материалуудыг  2% бүрдүүлэх  )

Санамж:

 Худал материал бүрдүүлсэн нөхцөлд элсэлтэнд бүртгэхгүй ба материалыг буцааж олгохгүй.

★ Элсэлтийн дараалал :

▷ Элсэгч элсэлтйин материалаа илгээх ( Шуудангаар болон биеэр )  
▷ Бичиг баримтын шалгалт хийх
▷ Сургуулийн ярилцлаганд орох
▷ Ярилцлаганд тэнцсэн эсэхийг элсэгчид мэдэгдэх ( утасаар болон майл хаягаар )
▷ Ярилцлаганд тэнцсэн элсэгч сургуульд  1 жилийн сургалтын  төлбөрөө төлөх
▷Сургууль төлбөрийг хүлээн авч төлбөр төлсөн төлбөрийн хуудас болон сургуульд элсэн орохыг зөвшөөрсөн урилгыг элсэгчид илгээх. ( шуудангаар )
▷Элсэгч Монгол улсад суугаа солонгосын элчин сайдын яаманд виз хүсэх
▷ Элсэгч элчин сайдын яамнаас гарсан визны хариуг сургуульд мэдэгдэх
▷ Солонгос улсын виз авсан элсэгч солонгос улсад ирэх өдөр цагийг сургуульдаа мэдэгдэх ба сургууль ажлийн 5-н өдөрт ажлийн цагт ирсэн элсэгчийг онгоцны буудал дээрээс тосож авах болно.

Дотуур байр:

Дотуур байр: 1 жилийн 2.000.000 вон (хоол орохгүй). 
▷ Сургуулийн дэргэд /явган хүний замаар 10-15 минут явах/ байрлана.
▷ Өрөө тус бүр ор, хувцасны шүүгээ, ТВ, угаалгын машин,  аяга таваг зэрэг зүйлүүд байгаа бөгөөд нэг байранд  4 - 5 хүн байрлах ба нэг өрөөнд 2 хүн амьдрах боломжтой.
▷ Мөн сургуулийн бусад тоног төхөөрөмжийг Кёнины эмэгтэйчүүдийн их сургуулийн  оюутнууд ашиглах боломжтой.
▷ Утас болон интернет хэрэглэх тохиолдолд төлбөрийг өөрсдөө хийнэ.
▷ Хоол: Байрандаа хоол хийж идэж болох ба сургуулийн цайны газарт 1500 - 2500 воноор хооллох боломжтой


Дотуур байрны төлбөр:

Дотуур байранд амьдрахаар төлбөр төлсөн оюутан хугацаанаасаа өмнө дотуур байрнаас гарах юмуу дотуур байрандаа амьдраагүй буюу бусад ямарч үед дотуур байрны төлбөр буцааж олгогдохгүй болно мөн дотуур байранд орохдоо байрны барьцааны төлбөр 30.000 воныг сургалтын албанд тушаасан байх ёстой болно


   Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт / ТОРIK /

▷ Жил бүр 4 удаа Боловсролын үнэлгээний төвөөс явуулдаг Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд бэлтгэх сургалт явуулах, мөн оюутануудыг шалгалтанд хамруулах, Солонгос хэлний шалгалт нь 1-2 /анхан шат / 3 - 4 /дунд зэрэг/ болон 5 - 6  /дээд зэрэг/т шалгалт өгөх ба  сертификат олгох, болон бусад үйл ажиллагааг явуулна.
▷ Жич: 2009онд тус төвийн оюутнуудын Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн байдал 3-6 зэрэг : 18 хүн сертификат авсан.
 Жич: 2011нь оноос солонгосын их дээд сургуульд суралцахыг хүсэгч нь солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дунд зэргийн түвшинд тэнцсэн байх талаар хэлэлцэж байгаа



   Солонгосын их дээд сургуульд элсэх талаархи мэдээлэл болон зөвлөгөө өгөх

 ▷ Оюутнуудыг солонгосын их дээд сургууль амжилттай элсүүлэхийн тулд зөвлөх багшаас мэдээлэл авах,  бүх их дээд сургуулиудын таалархи мэдээлэл болон элсэлтийн материал бүрдүүлэх, 11 – 1 сар ба 7 – 8 сард бүх их дээд сургуулиудын ярилцлаганд орох зэрэгт туслах
 
   Дүнгээр тэргүүлэгч оюутныг тэтгэлэгт хамруулах болон шилдэг /
үлгэр жишээч оюутныг урамшуулах

▷ Улирал бүр дүнгээр тэргүүлсэн оюутныг сонгож тэтгэлэг болон урамшуулал олгож анги тус бүрээс шилдэг , үлгэр жишээч оюутныг сонгож урамшуулах

   Солонгос хэлний ярианы тэмцээн ба ном товхимол

▷ Улирал бүрийн төгсгөлөөр оюутнуудын дунд солонгос хэлний ярианы тэмцээнийг зохион байгуулж шагнаж урамшуулах ба оюутнуудын солонгос хэлний чадварыг сайжруулах зорилгоор жил болгоны 2сарын төгсөлтөн дээр өнгөрсөн 1 жилийн турш солонгос хэлний сургалтаар үзсэн хичээл ба соёлын талаархи тэмдэглэл болон оюутнуудын бүтээлүүдийг цуглуулж ном болгон хэвлэж үнэгүй тараана.
 
   Солонгос хэлээр ном унших уншлагын тусгай анги
 
▷ Оюутнуудын солонгос хэлний мэдлэгт туслах зорилгоор тогтмол хичээлээс гадна тусгай хөтөлбөрөөр тухайн хүний түвшинд тохирсон солонгос хэл дээр ном унших багшийн удирдлаган доор уг номонд гарах солонгос хэлний олон төрлийн илэрхийлэлийг уншиж ойлгох, мөн интернетээр ном унших зэрэг үйл ажиллагаа явуулж солонгост өргөн хэрэглэгддэг солонгосын илэрхийлэллийн талаар судлах